Болор-Эрдэнэ

CEO & Co-Founder

Харилцаа холбооны салбарт маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжил, маркетинг сурталчилгаа, олон нийттэй харилцах, худалдааны маркетинг, дижитал маркетинг төслийн удирдлага, стратеги болон борлуулалтын чиглэлээр 7 жил ажилласан туршлагатай маркетер юм.


2015  – Spot Agency, Гүйцэтгэх захирал

2008 – 2015: Мобиком корпораци, Ахлах менежер

2003 – 2008: Anadolu University, Bachelor in Management


ТУРШЛАГА:

Брэнд хөгжүүлэлт:

Залуусын номер 1 брэнд Be брэнд, Монголын хамгийн том үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр болох Candy брэндийг зах зээлд гаргах ажлуудыг удирдаж Мобикомын re-branding төсөл дээр ажиллаж байсан.

Маркетинг сурталчилгаа болон олон нийттэй харилцах:

Маркетинг сурталчилгааны чиглэлээр Мобикомын сурталчилгааны хэлтсийг удирдан ажиллаж улирлын шинж чанартай томоохон урамшуулал хөтөлбөрүүдээс эхлээд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зэрэг сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр туршлага хуримтлуулсан.

2012 онд Хас банкны Хас Лотто сурталчилгааны компанит ажлыг outsoucing хэлбэрээр хэрэгжүүлж иргэдийн банкны салбарт туршлага хуримтлуулсан. 

Борлуулалт:

Борлуулалтын чиглэлээр Мобикомын хамгийн том хэлтсийн нэг болох орон нутгийн салбарын борлуулалтын хэлтсийг удирдаж байсан. Мөн түүнчлэн 2014 онд шинэчлэгдсэн “One Stop Shop” нэртэй Мобикомын шинэ үйлчилгээний салбарын стандарт, концепцыг боловсруулсан бөгөөд энэхүү концепцын дагуу 2015 оны байдлаар УБ хотод 4 орон нутагт 5 салбар шинэчлэгдээд байна.

Арга хэмжээ:

iPhone, Samsung, HTC гар утасны албан ёсны нээлтийн арга хэмжээнүүд, Be брэндийн залууст зориулсан “Flash Mob”, “Dwight Howard Монголд” зэрэг арга хэмжээнүүд, Мобиком Корпорацын 15 жилийн ойн хүрээнд тухайн үеийн Сүхбаатарын талбай одоогийн нэрээр Чингисийн талбайд 80 мянган хүнийг хамарсан “Mobi Live Show” зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлуудад оролцож заримыг нь удирдаж байсан.

Дижитал & Сошиал медиа маркетинг:

Мобиком Корпорацын 2 болон 3 дахь вэб сайтын шинэчлэлтүүдийг удирдан ажиллаж байсан бөгөөд Мобиком Корпорацын сошиал медиа бодлогыг тодорхойлж богино хугацаанд хэрэглэгчийн тоог (like) 3 дахин нэмэгдүүлж Монголын бизнесийн байгууллагуудын хувьд хамгийн олон like бүхий сурталчилгааны томоохон суваг болох үндсийг тавьсан. 


     


bolorerdene@spotagency.mn

Бидний тухай

Бидний тухай

Маркетингийн үйл ажиллагаа нь аливаа бизнесийн байгууллагын хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээл дээр амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох, тогтвортой өсөлтийг хангахын үндэс нь болдог.

Бид юу хийдэг вэ

Бид юу хийдэг вэ

Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн түрүүн тавьж тэдэнд хамгийн оновчтой, үр дүнтэй хэлбэрээр зорилтот зах зээлтэйгээ харилцахад нь тусална.

Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Реклам сурталчилгаа, Олон нийтийн харилцаа, Брэнд, Маркетинг, Дизайн эх бэлтгэлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлнэ.