Брэнд хөгжүүлэлт

Брэнд нь компанид өөрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгарах замыг тодорхойлж өгдөг. Хэрэглэгчдийн сэтгэлд хоногших, тэдний ой санамжид онцгой байр суурь эзлэхийн тулд брэнд нэр, лого, бэлгэ тэмдэг, дүр төрх, уриа үг, аялгуу, сав баглаа боодол зэрэг олон төрлийн брэнд элементүүдийг ашигладаг.


Branding │ Брэнд хөгжүүлэлт:

Танай байгууллагын болон танай бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлж бусдаас ялгаруулах, хэрэглэгчдийн сэтгэлд хоногшуулах тэдний ой санамжид онцгой байр суурь эзлэх брэнд элементүүдийг бүтээнэ. Бид брэнд шинж тэмдэг болон брэнд имиджийн зохицлыг хослуулан брэнд хөгжүүлэлтийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

Brand book │ Брэнд бүүк:

Байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн харагдах байдлаараа хэрэглэгчдэд хэрхэн хүрэхийг нарийн тодорхойлж харуулсан удирдамж бүхий олон улсын жишигт нийцсэн баримт бичгийг боловсруулна.Брэнд бүүкийг бүтээж хэрэгжүүлснээр тухайн брэнд хэрэглэгчдийн сэтгэлд хоногших, тэдний ой санамжид онцгой байр суурь эзлэх эх үндэс нь болдог.

Brand Consulting │ Брэнд зөвлөх:

Брэндийн болон брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Бидний тухай

Бидний тухай

Маркетингийн үйл ажиллагаа нь аливаа бизнесийн байгууллагын хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээл дээр амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох, тогтвортой өсөлтийг хангахын үндэс нь болдог.

Бид юу хийдэг вэ

Бид юу хийдэг вэ

Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн түрүүн тавьж тэдэнд хамгийн оновчтой, үр дүнтэй хэлбэрээр зорилтот зах зээлтэйгээ харилцахад нь тусална.

Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Реклам сурталчилгаа, Олон нийтийн харилцаа, Брэнд, Маркетинг, Дизайн эх бэлтгэлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлнэ.