Маркетинг

Маркетинг нь хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч, цаашлаад нийгэмд үнэ цэнийг бий болгосон аливаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг бүтээх, мэдээлэх, харилцах, солилцох цогц үйл ажиллагаа, процесс юм. (Америкийн Маркетингийн Холбоо)


Marketing consulting │ Маркетингийн зөвлөгөө:

Байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд үр дүн өгөхүйц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Бид танай байгууллагын маркетингийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүхлээр нь outsourcing хэлбэрээр хариуцан ажиллана.

Marketing plan │ Маркетингийн төлөвлөгөө:

Маркетингийн төлөвлөгөө нь танай байгууллагын бизнес төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Байгууллагын цар хүрээ хэмжээнээс хамаарч 5-15 дэд хэсгүүдээс бүрддэг. Бид танай байгууллагын үйл ажиллагаа цар хүрээнд тохирсон оновчтой, үр дүнтэй маркетингийн төлөвлөгөө боловсруулна.

Marketing strategy │ Маркетингийн стратеги:

Маркетингийн стратеги нь аливаа байгууллагын богино болон урт хугацааны зорилго зорилтот хүрэх арга замыг тодорхойлж өгдөг. Бид танай байгууллагын зорилго зорилтод хүрэхэд чиглэсэн хамгийн оновчтой маркетингийн стратегийг боловсруулна.

Marketing campaign │ Маркетингийн компанит ажил:

Борлуулалт нэмэгдүүлэх, хэрэглэгчийн тоог өсгөх, брэнд нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны маркетингийн компанит ажил зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Promotion campaign│ Урамшуулал идэвхжүүлэлт:

Урамшууллын хөтөлбөр боловсруулна, урамшуулал идэвхжүүлэлтийн ажлыг төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Launch campaign │ Нээлтийн арга хэмжээ:

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай байршуулах нээлтийн урамшуулал, идэвхжүүлэлт, арга хэмжээг зохион байгуулна.

Event │ Арга хэмжээ:

Сурталчилгаа, танилцуулга, худалдааны зорилготой бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулна.

Fair │ Үзэсгэлэн худалаа:

Үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд оролцох маркетингийн шийдэл гаргах, павильон дизайн загвар гаргах, гүйцэтгэх, зохион байгуулах ажлуудыг хийнэ.

Marketing research │ Маркетингийн судалгаа:

Маркетингийн үндсэн асуудлууд болон бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт болон зорилтот зах зээл, түүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн орчны талын мэдээллийг цуглуулж, байгууллагын удирдлага шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг бэлтгэнэ.

Customer satisfaction survey │ Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа:

Танай байгууллагын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлно.

Market survey │ Зах зээлийн судалгаа:

Зах зээлийн судалгаа нь зах зээлийн хэрэгцээ шаардлага, багтаамж өрсөлдөөний нөхцөл байдал, зорилтот хэрэглэгчдийн талаар чухал мэдээлэл өгдөг бөгөөд бизнесийн стратегийн чухал ач холбогдол бүхий судалгаа юм. Зах зээлээ сайтар судалж мэдсэнээр борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчийн тоогоо өсгөх, бизнесээ өргөжүүлэх боломжтой.

Competitors’ survey │ Өрсөлдөгчдийн судалгаа:

Өрсөлдөөний нөхцөл байдал ширүүн байгаа нөхцөлд та хамгийн түрүүнд өрсөлдөгчөө сайтар таньж мэдсэн байх нь чухал юм. Өрсөлдөгчдийн талаар өргөн хүрээний судалгааг хийснээр өрсөлдөгчөөсөө ялгарах, өрсөлдөөний давуу талыг бий болгох улмаар зах зээл дэх амжилтаа нэмэгдүүлэх боломжтой.

Бидний тухай

Бидний тухай

Маркетингийн үйл ажиллагаа нь аливаа бизнесийн байгууллагын хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээл дээр амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох, тогтвортой өсөлтийг хангахын үндэс нь болдог.

Бид юу хийдэг вэ

Бид юу хийдэг вэ

Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн түрүүн тавьж тэдэнд хамгийн оновчтой, үр дүнтэй хэлбэрээр зорилтот зах зээлтэйгээ харилцахад нь тусална.

Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Реклам сурталчилгаа, Олон нийтийн харилцаа, Брэнд, Маркетинг, Дизайн эх бэлтгэлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлнэ.