Олон нийтийн харилцаа

Бид танай байгууллагын танилцуулга, тайлан, мэдээллийн товхимол бэлтгэх, байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд эерэгээр танигдахад нь бэлдэх, хурал зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал, ойн арга хэмжээ, соёлын болон нийгмийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах, удирдлагын яриа болон бичгийн соёлыг хянан шалгах, тухайн байгууллагатай хамааралтай эерэг болон сөрөг асуудлууд, мэдээ мэдээлэл, ойлголтуудыг цаг үргэлж даган мөрдөн олон нийтийн дунд байгууллагыг илүү сайн таниулах болон байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг гүйцэтгэнэ.


PR consulting │ Олон нийтийн харилцааны зөвлөх:

Сайн ПиАр зөвлөх таньд юу сонсохыг хүсэж байгааг биш юу сонсох хэрэгтэйг ойлгуулж өгдөг. Шинэ санал санаачилга, шинэ мэдэгдэл цацах эсвэл бүр сөрөг мэдээлэл бүхий хямралын үед ч бид танай байгууллагын нэр хүндэд ашиг тустай ухаалаг зөвлөгөөг өгөх болно.

Proactive PR │ Проактив олон нийтийн харилцаа:

Танай байгууллагын урт болон богино хугацааны зорилго зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх ПиАр төлөвлөлтийг гүйцэтгэнэ.

Reactive PR │ Реактив олон нийтийн харилцаа:

Олон нийтийн дунд өрнөж буй үйл явдал, танай байгууллагуудтай холбоотой асуудлуудад хариу өгөх, байгууллагын нэр хүндийг хамгаалахад чиглэсэн ПиАр төлөвлөлтийг гүйцэтгэнэ.

Press Release │ Хэвлэлийн мэдээ:

ТВ, радио, сонин сэтгүүл, вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан нийтлэх хэвлэлийн мэдээг бэлтгэнэ.

Company Overview │ Танилцуулга:

Байгууллагын танилцуулга сурталчилгааг бэлтгэнэ.

Annual report │ Тайлан товхимол:

Жилийн, улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээллийн товхимол бэлтгэнэ.

Conference │ Хурал зөвлөгөөн:

Байгууллагын хурал зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал, ойн арга хэмжээ зохион байгуулна.

Internal communications │ Дотоод харилцаа холбоо:

Байгууллагын дотоод ажилчдад чиглэсэн сурталчилгаа идэвхжүүлэлт, олон нийттэй харилцах арга хэмжээг зохион байгуулна.

TV program │ ТВ нэвтрүүлэг:

Танилцуулга, азтан шалгаруулах ТВ нэвтрүүлэг сценари гаргах, тайз засал зураг гаргах, хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэнэ.

Interview │ Ярилцлага:

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдах удирдлагын ярилцлагыг хянан тохиолдуулна.

Бидний тухай

Бидний тухай

Маркетингийн үйл ажиллагаа нь аливаа бизнесийн байгууллагын хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээл дээр амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох, тогтвортой өсөлтийг хангахын үндэс нь болдог.

Бид юу хийдэг вэ

Бид юу хийдэг вэ

Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн түрүүн тавьж тэдэнд хамгийн оновчтой, үр дүнтэй хэлбэрээр зорилтот зах зээлтэйгээ харилцахад нь тусална.

Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Реклам сурталчилгаа, Олон нийтийн харилцаа, Брэнд, Маркетинг, Дизайн эх бэлтгэлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлнэ.