The most pleasant office in Ulaanbaatar: Spot Agency

October 1, 2020
October 1, 2020 spot

Brooklyn

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Spot Agency

https://unread.today/c/bestoffice2020-spotagency[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Байгууллагын нэр: Spot Agency
Байгуулагдсан он: 2014
Үйл ажиллагааны чиглэл: Брэндинг, маркетинг, сурталчилгаа
Ажилтны тоо: 9
Хаяг: БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж, Sunrise Office Center, 8-р давхарт, 809 тоот
Вэб: www.spotagency.mn
Сошиал хуудас: Spot Marketing Agency (Facebook)

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Жагсаалтдаа бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагыг оруулъя хэмээн ярилцсаны эцэст бид “Spot Agency” дээр тогтсон билээ. Монгол залуусын бүтээлч сэтгэлгээг олон улсад харуулах зорилготой “Spot”-ын хамт олон үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших таван жилд БНСУ, ОХУ, Турк, Казахстанд харилцагчидтай болж амжжээ. Өнгөрсөн жил хийсэн, Samsung S10 утасны реклам нь Төв Азийн зарим орны сошиал хуудсуудаар цацагдсаныг харахад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх холгүй мэт.

Маркетинг хэчнээн чухал болохыг ухамсарлан ойлгож, рекламаар л төсөөлдөг нь өөрчлөгдөн брэндингийг чухалчлах болсон өнөө үед Монголын бизнесүүдэд “Spot Agency” шиг бүтээлч байгууллагууд амин чухал. 30 гаруй брэндтэй хамтран ажилласан тус агентлагийн нэрийг бид цаашид олонтоо дуулах биз ээ.

Брэнд маркетингаар мэргэшсэн агентлаг гэхээр өөрсдөө содон сонирхолтой оффистой байж таарна гэж бодсон маань зөв байлаа. АПУ, “Тэсо” зэрэг томоохон байгууллага, “Samsung” тэргүүтэй брэндүүдийг хэрэглэгчдэд шинээр таниулдаг “Spot”-ын авьяаслаг хамт олны ажлын орчинтой танилцацгаая.

АЖЛЫН ОРЧИН

Алтан гартай хамт олон 

Тас хар өндөр таазтай, нэлэнхүйдээ хурц шар болон хөх өнгөний хослол бүхий, urban contemporary хэв маягаар тохижуулсан оффисынх нь хаалгаар ормогц бүтээлчээр ажиллахыг сануулсан уриа үгс харагдана. “Make it simple. Make it great. Make it powerful. Make it awesome. Make it creative” гэхчлэн “make” буюу “хийх” гэсэн үг хаа сайгүй үзэгдэх аж. Оффисоо ч энэ хамт олон өөрсдөө будаж янзалж, номын шүүгээ, ширээ сэлтийг гардан хийсэн гэнэ. Өөрсдийн гараар бүтээсэн оффист тухтай, урам зориг дүүрэн ажиллах нь мэдээж болов уу. Шар өнгө нь туурвихуй, эерэг, өөдрөг сэтгэгдэл төрүүлдгийг сэтгэл судлаач Энжела Райт өнгөний сэтгэлзүйд үзүүлэх нөлөөний тухай судалгаандаа онцолсон байдаг. Харин хөх өнгө бүтээмжийг нэмэгдүүлдэг аж.

Таатай оффисын жагсаалтад орсон зарим оффистой харьцуулахад талбай жижиг ч студи, цай ундны, хурлын болоод уулзалтын булан, уулзалтын өрөө байгуулж, зай талбайг маш оновчтой ашигласан нь анхаарал татлаа. Гэрээт ажилтнуудаа суулгах ширээг ч багтаасан хэр нь тун саруулхан цэлгэр санагдана. Үүнд юун түрүүнд алсыг тольдох том том цонхнууд нь нөлөөлж буй.

“Spot”-ийнхон ажил дээрээ кофе, цай, хөнгөн зууштайгаас гадна өдрийн хоолоо компаниараа “даалгадаг”. Нэмэлт зардал гаргах шаардлагагүй санжээ. Байнга өдрийн хоолоо хамт иддэг багийн ойлголцол сайжирч, бие биеэ илүү сайн таниж мэддэг болох нь мэдээж биз ээ. Ерөнхийдөө, оффист ажилладаг хүмүүсийн хувьд өдрийн хоолны үеэр л хамаг яриа өрнөдөг шүү дээ. “Spot”-ийнхон бас баасан гараг бүр багаараа шинэ ресторанд орж амталгаа хийдэг болж байгаа гэсэн.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

“Spot”-ийн залуус өөрсдөө сэдэв сонгон авч баасан гараг бүр ээлжлэн нэг цагийн сургалт, танилцуулга зохион байгуулдаг аж. Заавал ажилтай холбоотой гэхгүй, хувийн менежмент, нийгмийн чиг хандлага гэхчлэн төрөл бүрийн сэдвээр өөрийн мэддэг, чаддаг зүйлсийг нэмж судлан нөхдөдөө “тайлагнадаг”. “Бид бусдаас юугаараа ялгарах вэ гэхээс илүү бусдаас юуг сурах вэ гэж эрэлхийлж явдаг” хэмээн тэд ярьсан юм.

Сонирхолтой байхуй

“Ажлын цаг дууссан хойно ч ажлынхаа талаар бодож, санаа сэдэж явж гэмээнэ сайн кампанит ажил бүтдэг. Хэдий тийм ч, өөртөө цаг гаргаж, амарч чадахгүй бол бүтээлч байдал алдагдана шүү дээ” хэмээн тус агентлагийн захирал Болор-Эрдэнэ ярьсан. “Spot”-ийнхан ажлаас гадуурх цагаа чанартай өнгөрүүлэхэд, аль болох сонирхолтой, өгөөжтэй ном уншиж, кино үзэж, өөрсдийгөө баяжуулахад анхаардаг, тиймдээ ч урлан бүтээх урам зориг дүүрэн ажиллаж чаддаг ажээ. Өөрсдөө сонирхолтой зүйлс уншиж, мэдэж, сонирхолтой амьдарч чадвал шинэ содон санаа илүү төрж, үр өгөөжтэй ажиллана гэх санааг байгууллагын соёлдоо шингээж өгсөн нь бусад байгууллагад үлгэр жишээ болохоор санагдав.

“Spot” оффисоо тохижуулахдаа ажилтнуудынхаа бүтээмжийг сайжруулах тал дээр сайтар бодолцжээ. Зураг авах гэж ийш тийш түгжирч явах хэрэггүй, оффисын студидээ зургаа авчихна. Түүнчлэн бүх компьютер нь хоорондоо, бас принтер, зурагт гэхчлэн оффисын бүх хэрэгслүүдтэйгээ утасгүй холбоотой учир бие бие рүүгээ файл шилжүүлэх гэж цаг алддаггүй аж. Тухайлбал, InDesign-д нэг файл дээр дөрвүүлээ зэрэг ажиллах жишээтэй.

  • “Spot” гэдэг нь нэг талаар реклам cурталчилгаа (TV spot) гэсэн утгатай бөгөөд нөгөө талаар, Монгол хүний хөх толбыг англиар “Blue Spot” хэмээдгээс санаа авчээ. Төрийн тамга дөрвөлжин байдгийг бэлгэдэн загварчилсан энэ лого нь монгол хүний бүтээлч сэтгэлгээгээр дэлхийг тамгална гэх бэлгэшээлт утгатай аж.
  • Тэд хоёр хоёроороо багт хуваагдан дартс, ширээний хөлбөмбөгийн “лиг”-тэй болжээ. Энэ дагуу оффис дотроо уралдаан, тоглоом зохиож, ажлын стрессээ тайлдаг.
  • Оффис руу нь ороход Doja Cat-ийн “Say So” явж байлаа. Энэ мэтчилэн цоглог дуунуудыг байнга эгшиглүүлэх ажээ. Хөгжим сонсож ажилладаг хамт олон тэр бүр таардаггүй, харин энд байв.
Contact

Get Connected.

We welcome you to contact us for more information
about any of our products or services.

Let’s Talk About Your Project

If you increase your brand awareness, we are ready to build your brand.

Let’s Talk About Your Idea

If you need to outsource creative work, we are always ready to turn your ideas into creative works that works great.

Let’s Talk About Your Career

If you love creativity, We invite you to join us. And let’s develope together and build up your career.

OFFICE: 7707-1035

MOBILE: 8888-1054, 8878-1035

Contact